Месси: Унаган багтаа би заавал очиж тоглоно

Лионель Месси ОХУ-ын шигшээ багтай хийх нөхөрсөг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр ийн ярьсан байна. 
“ДАШТ дээр Испанийн шигшээтэй л хамт нэг хэсэгт орохгүй байхыг би хүсч байна. Тэд их хэцүү өрсөлдөгчид. Миний хувьд “Ньюэллс Олд Бойз” унаган багтаа заавал дахин тоглоно гэж боддог. Аргентиндаа тоглох хүсэл минь хэвээр байгаа. 
Аргентины шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон бүрэлдэхүүнийг намайг сонгодог, заадаг гэх яриаг сонсохоор инээд хүрдэг. Тийм юм байхгүй ээ.
ДАШТ-ийг өнжих эрх бидэнд байаагүй. Гэхдээ нэлээн сандарч байж эрхээ авлаа. Барселон руу буцах тоолондоо би яавал шигшээ баг маань илүү сайн тоглох вэ гэж их боддог байсан” гэж Месси өгүүлсэн байна.

Р.Гэгээ