Какурюү М.Ананд Кюүшюү башёд барилдахгүй

Энэ ням гаригт эхлэх Мэргэжлийн сумогийн энэ оны сүүлчийн тэмцээн Кюүшюү башёд 71 дахь ёкозүна Какурюү М.Ананд нурууны гэмтлийн улмаас барилдахааргүй болжээ. 32 настай М.Анандын мөн баруун хөлийн тавхайны гэмтэл ч бүрэн эдгээгүй байгаа юм байна. 

Ёкозүна цолтны хэмжээний барилдаан гаргах боломжгүй, зовиур мэдэрч буй тул ийнхүү тэмцээнийг өнжиж, сайтар эмчлүүлж гам барьсан нь дээр гэж шийдсэнийг түүний багш Изүцү ояката мэдэгдсэн байна. Ингэснээр Кюүшюү башёд одоо цагийн дөрвөн ёкозүнагаас гурав нь барилдахаар боллоо.

Эх сурвалж: hunnu.m

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна