Өвчтэй эхнэрээ халамжлахаар Чак Норрис кино урлагаа орхижээ

Тулаант киноны нэрт жүжигчдийн нэг, 77 настай Чак Норрис сүүлийн таван жилийн хугацаанд ямар ч кинонд тоглоогүй мөн олон нийтийн өмнө огт гараагүй. Тэгвэл нэрт жүжигчин яагаад гэнэт ийн олны нүднээс хол амьдрахыг хичээх болсноо саяхан өгсөн бичил ярилцлагадаа тайлбарласан байна. Түүний эхнэр, 54 настай Жена Норрис хүнд өвчин туссан ажээ.

“Эхнэр Женагаа халамжилж, хамаг анхаарлаа түүндээ зориулахын тулд би кино урлагаа орхисон. Одоо миний амьдрал бол Женагаа л аль болох урт наслуулахад зориулагдаж байгаа. Энэ бол миний зүгээс гаргаж буй зөв золиос гэж боддог” хэмээн Чак Норрис өгүүлжээ.

Чак Норрис эхнэрийнх нь бие муудахад хүргэсэн эм үйлдвэрлэгч компаниас 10 сая ам.доллар нэхэмжлэн шүүхдэж буй юм байна.

Р.Гэгээ