Сурагчид маргааш хичээлдээ орно

Аравдугаар сарын 3-нд эхэлсэн Ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ээлжийн амралт өнөөдрөөр дуусч байна.  Долоо хоног үргэлжилсэн амралт өнөөдөр дуусч хоёр ээлжийн хичээл маргааш эхлэх юм.

Хоёр улирлын амралт бага ангийнхны хувьд арванхоёрдугаар сарын 29-нд эхэлж, 2018 оны нэгдүгээр сарын 18-нд дуусах буюу 21 хоног амрах юм. Харин дунд болон ахлах ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-18-нд 14 хоног амарна.