ХААН банкны Шөнийн зах дахь салбарт гурван этгээд халджээ

ХААН банкны Баянзүрх дүүргийн Шөнийн зах дахь салбарт өчигдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 8-ны 20 цагийн орчимд зэвсэглэсэн гурван этгээд халдсан хэрэг гарчээ. Гурван этгээд галт зэвсэгтэй байсан гэнэ.

Цагдаа нар хэрэг явдлыг шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Харин банкнаас мөнгө алдагдсан эсэх тухайд болон мөнгөний дүнгийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдлээ.

Шөнийн зах дахь ХААН банкны салбар өнөө өглөөнөөс хэвийн ажиллагаа явуулж буйг мөн дурьдлаа.