Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч өө, өс зангидаж, гомдож хийсэн үйлдэл улс төрчдийн нүдийг сохолдог

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүоээн авах боломжгүй гэж УИХ үзсэн. 

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар УИХ-ын гишүүд үг хэлж, асуултанд хариуллаа. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ерөнхийлөгчийн асуултанд хариулсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ Гашуунсухайтын төмөр замын зээлийн хүүгийн төлбөрт жилийн 55 тэрбум төгрөг төлбө байгааг хэлсэн юм.