Даварсан үсчнийг “Челси” хөөв

“Челси”-гийн хөлбөмбөгчдийн үсийг засдаг, хааяа бүр бэлтгэлийн бааз хаалттай байхад хүртэл танимхайран ороод ирчихсэн явж байдаг үсчнийг ажлаас нь хөөжээ. Ахмед Алсанави хэмээх энэ үсчин хөлбөмбөгчдийн үсийг зассан гэрэл зургуудаа олон нийтийн сүлжээнд байрлуулж, хувийн үсчний газраа давхар сурталчлаад байсан гэнэ.

“Гэрэл зургууд, гарын үсэгтэй зургууд болон хөлбөмбөгчдийг ашиглаж тэр хувийн бизнесээ сурталчлаад байсан. Энэ бол дэндсэн явдал. Хөлбөмбөгчид дүр төрхийн эрхээ гэрээгээр хатуу чанга зохицуулсан байдаг. Энэ гэрээ хэдэн саяын үнэтэй.

Сүүлийн үед энэ үсчин дэндүү даварсан. Тоглолтын өмнө хүртэл бэлтгэлийн баазад ороод ирчихсэн явж байдаг болсон. Энэ бол дэндсэн явдал. Тиймээс түүнийг халсан” гэж “Челси”-тэй ойрын гэх эх сурвалж өгүүлжээ.

Р.Гэгээ