Азар:Зиданы удирдлага дор тоглох нь миний мөрөөдөл

Эден Азарыг “Реал Мадрид”-д очих эсэх тухай яриа сүүлийн хэдэн жилийн турш л хөвөрч байгаа. Хөлбөмбөгч ч өөрөө Зинедин Зиданыг биширдэг гэдгээ нуухгүй хэвээрээ байгаа билээ. Үүнийгээ дахин мэдэгджээ.

“Зиданы удирдлага дор тоглоно гэдэг миний мөрөөдөл. Багаасаа л би түүнийг шүтэж биширч өссөн. Одоо ч их хүндэлдэг. Харин дахиад Моуриньогийн удирдлагад ажиллах хүсэл бол алга” гэж Азар өгүүлсэн байна.

Р.Гэгээ