Криштиано роналдо дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авлаа

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, 32 настай Криштиано Роналдо дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авлаа. Түүний найз бүсгүй Жоржина Родригес амаржиж, охинтой болжээ. Охиноо Алана Мартина гэж нэрлэсэн байна.
Криштиано Роналдо өмнө нь 2010 онд тээгч эхээр Криштиано хүү, 2017 онд Ева болон Матео хэмээх ихэр хүүхэд төрүүлүүлсэн юм. Ийнхүү бүл нэмж хоёр хүү, хоёр охинтой боллоо.
Криштиано Роналдог ирэх жил Жоржина Родригестой гэрлэнэ гэсэн цуу тараад байгаа билээ.

Р.Гэгээ