Уилкинс: Озил 10 дугаарыг авахаар агуу тоглогч биш

“Челси”-гийн тоглогч асан Руэ Уилкинс “Арсенал” 10 дугаараа Жек Уилширээс авч Месут Озилд өгөх хэрэггүй гэж мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Озил “Их буучид”-тай шинэ гэрээ хийхэд бэлэн ч цалингаа нэмүүлэхээс гадна 10 дугаарыг шаардсан гэх мэдээлэл цацагдсан.

“Тэр агуу хөлбөмбөгч. Тиймээс яах гэж 10 дугаарыг түүнд өгөх юм бэ? Яах гэж Уилшираас дугаарыг нь булаах юм? Миний бодлоор орчин цагт “агуу” гэх тодотголыг арай дэндүү түгээмэл хэрэглэх болж. Озил хэзээ ч агуу хөлбөмбөгч байгаагүй гэж би боддог. Тэр сайн хөлбөмбөгч. Түүнээс хэтрэхгүй. Агуу агуу л гэх юм. Гэвч тэр агуу хөлбөмбөгчид чинь үнэндээ жирийн л тоглогчид байгаад байна шүү” гэж Уилкинс сануулжээ.

Р.Гэгээ