Найман настай охиноо гадаад иргэнтэй хүчээр секс хийлгэсэн эмэгтэйд 75 жилийн ял оноов

Малайзад нэгэн жигшүүрт хэргийг шүүн тасаллаа. Тус улсын Сенаи хотод оршин суугч 39 настай нэгэн эмэгтэй 8-10 настай хоёр охиноо гадаадын иргэнтэй секс хүчээр хийлгүүлж ойролцоогоор 12 ам.доллар авдаг байсан нь илэрсэн юм.

 Larkin Perdana хэмээх хямдхан зочид буудалд охидоо байрлуулан дарамталж, гадаад иргэдэд үйлчлүүлж байсан этгээдэд 75 жилийн ял оноосон байна.

Малайз даяараа энэ хэргийн тухай сонсоод жигшин зэвүүцэж, гэмт этгээдэд байж болох хамгийн хатуу ялыг оноохыг шаардаж байсан ажээ.

Р.Гэгээ