Ерөнхийлөгч Х.Баттулга ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзана

Монголын ЕБС 130 гаруй сургууль, 200 орчим цэцэрлэгийн багш нар хамрагдсан томоохон ажил хаялт энэ сарын 13-нд болсон. Тухайн өдрөө ажил хаясан багш нартай зохих яамны удирдлага уулзан, хэлэлцээрийн ширээний ард сууж, зөвшилцөхийг санал болгосон.

Тэгвэл маргааш буюу арваннэгдүгээр сарын 15-нд ажил хаясан багш нарын төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзахаар болжээ.

Багш нар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цалингийнхаа хэмжээг 50 хувиар нэмүүлэхийн төлөө тэмцэж, ажил хаяад буй билээ.

Эх сурвалж: Hunnu.mn