Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг 15 хоног баривчилж, 20 цагийн албадан сургалтанд хамруулна

Цагдаагийн албан хаагчруу салаавч гаргасан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.

Зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулсан байна. Ингэхдээ өмнө нь саатуулагдсан хоёр хоногийг хасч тооцохоор болжээ.

Хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалсан байна. 

 

СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх