Хятадын хамгийн гоёмсог номын сан нээгдлээ

БНХАУ-ын Тяньжинь хотын шинэ Бинхай дүүргийн Соёлын төвийн номын сан энэ сарын эхээр ашиглалтад орсон байна. Тус байгууламжийн нийт талбай нь 33700 ам метр бөгөөд зургаан давхар аж. Харин үндсэн барилгын өндөр нь 29.6 метр. Нийт 1.2 сая номны багтаамжтайгаар зураг төслийг гаргажээ.

 Номын сан нь оффис, уулзалтын танхим, аудио танхим зэргээс  бүрдэнэ. Барилгыг барихад нийт гурван жил зарцуулсан гэнэ.

  

  

CCTV.com