Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө -11 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн байна. Үүлэрхэг.

Аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 1. Билгийн тооллын өвлийн эхэн сарын 13. Сугар гариг. Гоё хүүхэн одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 8:21 цагт мандаж, 17:07 цагт жаргана.

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийн хийхэд эерэг сайн.

Бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй.

Гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохилтой.

Үс засуулбал жаргал ирнэ.