С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг НУУЦ-аас гаргах эсэхийг хэлэлцэж байна

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж,   С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцэж байна. ТЕГ-ын дарга Д.Гэрэл уг хэрэгтэй холбоотой мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа аж.

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох 15 мянган хуудас материалаас  14926 хуудсыг нь  Улсын нууцаас гаргах тухай яригдаж байна. Үлдсэн 74 хуудас материал нь уг хэргийн захиалагчтай холбогдох тул нууцаас гаргах боломжгүй гэсэн асуудал мөн яригдаж буй юм.