Угаартсан 18 хүний  биеийн байдал дунд зэрэг, 2  хүний бие хүндэвтэр байна

Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин 11 дүгээр сарын 30-ны орой  угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй байдал илэрч, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Одоогоор 18 хүний  биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өгчээ.

 Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд голомтод хамтран ажиллаж байгаа аж.