Акихитогийн хаан ширээнээс буух товыг тогтлоо

Японы Хаан Акихитогийн хаан ширээнээсээ буух товыг тус асуудлыг хариуцсан тусгай хорооны хурлаар шийдлээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд Акихито хаан ширээнээсээ бууж, маргааш нь буюу мөн оны тавдугаар сарын 1-нд түүний хүү угсаа залгамжлах хунтайж Нарухито хаан ширээнд залрах ажээ.

2019 оны гуравдугаар сарын 31-нд Акихито хаан ширээнээс буух ёстой байсан ч яг тухайн үед орон нутгийн сонгууль явагдах тул нэг сараар хойшлуулжээ. Өнгөрсөн наймдугаар сард Акихито хаан нас өндөр болсон тул хаан ширээнээсээ буухыг хүсч буйгаа албан ёсоор илэрхийлсэн юм.

Японд Хаан сүүлчийн амьсгалаа татталаа хаан чигээрээ байсаар ирсэн түүхтэй. Гэвч сүүлийн 200 жилийн хугацаанд анх удаагаа хаан ширээнээс өөрийн хүсэлтээр татгалзах боломжийг хуулиар олгосон юм.

Акихито хаан одоо 84 настай бол түүний хаан ширээг залгамжлах ууган хүү Нарухито нь 57 настай.

 

Р.Гэгээ