Оюутны дотуур байртай эндүүрмээр Норвегийн шорон

Норвеги улсад цаазын ял үгүй. Тэр байтугай бүр бүх насаар нь хорих ял ч байхгүй. Энд шоронд хорилоо гээд нийгмээс тусгаарлахыг бус харин нийгэмд буцааж хөтөлж оруулж өгөхийг эрхэм болгодог. Та бүхэнд Норвегийн Халдений шоронг толилуулж байна.

Халдений шоронг 2010 онд нээжээ. Энэ шорон дэлхийн хамгийн хүмүүнлэг шоронд тооцогддог.

Шоронгийн үүд

Эрик Моллерийн архикетураар шоронг босгожээ. Гол санаа нь ногоон байгаль. Хоригдлууд цонхоор ногоон байгаль, зүлэг ногоо, модыг тольдох боломжтой.

Халдений камерууд Америк шоронгоос олон талаар ялгаатай. Модон хаалгатай, хаалга нь цонхтой мөн бариултай.

Камер нь оюутны дотуур байр шиг.

Хамгийн аюултай гэмт хэрэгтэн ч энд хүн гэдгээ мэдрэх боломжийг олгодог. Зурагт, шүүгээ, ванн, шүршүүр гээд бүгд бэлэн.

Хоригдлууд хоолоо хамтдаа хийж идэхийг зөвшөөрдөг. Сэрээ, халбага гар дор, шинэхэн жимс худалдан авахыг зөвшөөрдөг.

Амралтын өрөө гэж бий. Тэнд видео тоглоом тоглож болно. Кино үзэж болно. Хуягууд ямар кино үзэхийг асууж, тавьж өгнө.

Хоригдлуудад зориулсан спортзаал энд бий. Хананд авирч болно.

Дуу бичлэгийг студитэй. Энд хөгжимд дуртай хоригдлууд дуртайяа орно.

Шашин шүтлэг чөлөөтэй. Тусгай өрөө бэлдчихсэн.

Google Maps-аас харвал иймэрхүү харагдана.

Гэхдээ Халдений хажууханд чанга дэглэмтэй ADX Florence шорон бий.

Энд жинхэнэ онцгой аюултай гэмт хэрэгтнүүдийг хорино

ADX Florence бол Халденаас эрс ялгаатай. Дотоод байдал.

Энд нэг камерт нэг хоригдол байна. Хоногийн 23 цагт камертаа байх ёстой. Хатуу нааран дээр хоноглоно.

Агаарт гаргах газар.