Б.Жавхлан: Тайлбар өгч, шалгуулахад бэлэн байна

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчлан, шалгаж байгаа. Түүнтэй хамт Э.Батшугар, Б.Жавхлан нарыг шалгахаар хуулийнхан ханцуй шамласан гэх мэдээлэл бий. Б.Жавхлан гишүүний тухайд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй. Хуулийнхан зоргоороо түүнийг шалгах боломжгүй. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ “Намайг шалгаж байгаа гэх асуудлын тухайд одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. Өнөөдрийн байдлаар хаанаас ч тийм байдлаар хандаагүй байна. Миний хувьд тайлбар өгч, шалгуулахад бэлэн байна. Би Монголбанкинд үндсэндээ 20-иод жил ажилласан. Сүүлийн зургаан жил Төв банкны ерөнхийлөгчийн дэргэд ажилласан. Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч нь банкууд дээр тавьдаг хяналт шалгалтаа хариуцаж ажилладаг. Дэд ерөнхийлөгч нар арын албаа хариуцаж ажилладаг байсан” хэмээн ярьж байна.