Чөлөөтийн бүсгүйчүүд Дэлхийн цомын хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Чувашийн БНУ-ын нийслэл Чебоксарыд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болж, манай тамирчид хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд А хэсэгт ОХУ, АНУ, Швед, Япон орсон бол В хэсэгт Монгол, Украин, БНХАУ, Азербайжан багтсан.

Манай бүсгүйчүүд эхлээд Азербайжаныг 6:2-оор, дараа нь мөн дүнгээр Украиныг буулган авч, хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын тамирчидтай тулж, 3:5-аар хожигдсон. Ингэснээр хүрэл медалийн төлөө АНУ-ын тамирчидтай өрсөлдөr, 5:3-аар ялалт байгууллаа.

Дэлхийн цомын аваргаар Японы баг тамирчид шалгарлаа. Тэд аваргын төлөөх барилдаанд БНХАУ-ын тамирчидтай 4:4-өөр тэнцсэн ч онооны зөрүүгээр /17:16/ аваргаар тодорсон юм.

Эх сурвалж: hunnu.mn