Өнөөдөр Балжиннямтай өдөр, өдөртөө -14 хэм хүйтэн

Өнөөдөр Улаанбаатар өдөртөө -14 хэм, шөнөдөө -24 хэм хүйтэн. Үүлшинэ.

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 4. Билгийн тооллын өвлийн эхэн сарын 16. Балжиннямтай өдөр.

Өдрийн наран 8:26 цагт мандаж, 17:06 цагт жаргана.

Тахиа, монгой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ. Мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гарга.

Үс засуулахад тохиромжгүй.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна