Бяцхан хүүгээ өшиглөсөн эрийн бичлэг олны зэвүүцлийг өрүүлэв /бичлэг/

Киргизийн нийслэл Бишкект гудамжинд унасан бяцхан хүүг өшиглөж чирж босгосон нэгэн эрийн бичлэг олны зэвүүцлийг ихэд төрүүлжээ. Бишкекийн Улан-2 дүүрэгт хүүхэдтэй хэрцгий харилцсан этгээдийг тус хотын иргэн болохыг олж тогтоон баривчилжээ. Гэмт этгээд нь хүүгийн төрсөн эцэг гэнэ.

Киргизийн хуулийн дагуу “танхайрсан” гэх үндэслэлээр гэмт этгээдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн хүүгийн биед гэмтэл учирсан эсэхийг шинжлэхээр болжээ.