Зарим дүүргийн прокурорын газрын ажлыг шалгажээ

Нийслэлийн  прокурорын газраас 11 дүгээр сард Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны эхний 10 сарын байдлаар хийсэн ажлыг иж бүрнээр шалган тусаллаа.

Шалгалтын явцад ажлын хэсгийн гишүүдээс тус дүүргийн прокурорын газрын хяналтанд хугацаа сунгагдан удаашран шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдтэй биечлэн танилцаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхээс гадна Нийслэлийн ерөнхий прокуророос давхар хяналтанд орсон, удаашран шалгагдаж байгаа хэргүүдийг шуурхай шалгуулж, шийдвэрлэх хугацаатай үүрэг, даалгаврыг өгчээ. Шалгалтын дүнг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, цаашид анхаарах асуудлаар Чингэлтэй дүүргийн Ерөнхий прокурорт хугацаатай албан даалгавар хүргүүлэхээр шийдвэрлэжээ.