Дотоодын цэргийн алба хаагчид тангараг өргөлөө

 Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг батлаж, энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байгаа билээ.

Хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2017.12.01/ Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны одонт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн “Цэргийн албаны тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу эх орондоо үнэнчийн баталгаа болсон “Цэргийн тангараг” өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус ангиас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан, хамтран ажилладаг байгууллагын удирдлага оролцлоо.