Харумафүжи охиноо бодож яаран зодог тайлахаар шийдсэн үү?

Мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан. Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон гэх дуулиан эхэлж дэгдсэн ч хожмоо караокений удирдлагаар дэлссэн нь тодорхой болсон. Мөн эхэндээ 40-50 удаа цохисон гэж дуулиан дэгдээсэн бол дараа нь үүнээс хавьгүй цөөн цохисон нь тодорсон. Өөрөөр хэлбэл, Харумафүжигийн талаар эхэндээ хэт хачиртай мэдээлэл цацаж, олны анхаарлыг татсан ч болсон явдал үнэндээ үүнээс хавьгүй “зөөлөн” байсан нь одоо тодорхой болоод байгаа билээ.

Харумафүжиг яаран зодог тайлахаа зарлалаа гэж Японд ч, Монголд ч зэмлэх хүмүүс байна. Цагдаа хэргийг шийдээгүй, Таканоива олны өмнө энэ талаар ямар ч мэдээлэл одоогоор хийгээгүй байдаг. Гэтэл Харумафүжи багштайгаа олны өмнө гараад зодог тайлахаар шийдснээ зарлачихсан. Үүнд ямар нэгэн зүйл нөлөөлсөн байж магадгүй гэж олон нийт таамаглах болсон.

Тэгвэл Харумафүжи яаран зодог тайлахаа зарласан нь түүний том охинтой холбоотой байж магадгүй гэнэ. Японд сургуульд сурдаг охиныг ангийнх нь хэрэг явдал гарсны дараагаар гоочилж, гадуурхсан тул охин гэртээ уйлж ирсэн бололтой. Охиныхоо энэ байдлыг хараад Харумафүжи зодог тайлахаар яарч, улмаар охиноо хэвийн байдалд байлгахыг хичээсэн байж болох гэнэ.

Харумафүжи Д.Бямбадорж 2010 онд монгол бүсгүйтэйгээ гэрлэж, нэг хүү, хоёр охинтой болсон билээ.

 

Эх сурвалж: hunnu.mn