Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 8,473,600 төгрөгийг хандивлалаа

Жил бүрийн 11 сарын 1 өдөр бол Үндэсний өгөх өдөр тохиодог. Энэ өдөр ч Монголчууд хэн нэгэндээ ямар нэг зүйл, сайхан бүхнийг өгөхийг хүсдэг, хичээдэг, өгдөг болсон.

Энэ жилийн Үндэсний өгөх өдрийг Охидын эсрэг хүчрхийлэлтэй тэмцэх, хүчирхийлэлд өртсөн охидод сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор "Лантуун Дохио" ТББ тай хамтран Нүдээ Нээ үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. Энэхүү арга хэмжээ маш амжилттай явагдаж байна.

Өөрийн биеэ хамгаалах чадваргүй бяцхан охид хэн нэгнийн хүчирхийлэлд өртөж өдөр хоногийг өнгөрөөж байгаа болон энэ төрлийн хүчирхийлэл далд хэлбэрээр явагдаж байсан олон тохиолдолууд Нүдээ нээ үндэсний хөдөлгөөний үеэр олон нийтэд ил болсон. Мөн иргэд хүчирхийлэлийн дэргэдүүр нүдээ аниж өнгөрөх бус нээж хамгаалах үүрэг бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй гэдгээ ухамсарласан юм.

Монголын Ард олноос Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ-ын дансанд хүчирхийллийн эсрэг зарцуулах, охидыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зориулж 8,473,600 төгрөгийг  хандивласан байна. Энэ мөнгийг Өгөх өдөр хөдөлгөөнийг санаачлагч Б.Баярсайхан болон Нүдээ нээ үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулагчид Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд шилжүүлжээ.