Нийслэлд өнөөдөр -11 хэм хүйтэн байна

 

Өнөөдөр Аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 6. Билгийн тооллын өвлийн эхэн цагаагчин гахай сарын 18. Улаанбаатарт өдөртөө -11 хэм, шөнөдөө -18 хэм хүйтэн. Үүлшинэ.

Наран 08:26 цагт мандаж, 17:00 цагт жаргана.

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Авахуй