Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол биш нээлттэй хэлэлцүүлэг явуулах уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуулын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг “амар, ажлаа өг” гээд явуулснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч буй. Гэхдээ Б.Хурц юу  ч үгүй үлдээгүй. Түүнийг БНСУ-д элчингээр суулгаж амраахаар болсон юм. Харин уг асуудалтай холбоотойгоор Б.Хурцын талаар нийтийн сонсгол явуулах саналыг Ж.Батзандан гаргаж, 20-иод гишүүний гарын үсэг цуглуулаад байсан. Тэгэхдээ нийтийн сонсгол болох эсэх нь сүүлийн үед тодорхойгүй болоод байсан. Б.Хурц телевизийн нэвтрүүлэгт орохдоо нийтийн сонсгол хийг л дээ гэж дуугарсан. Харин улстөрчдөөс шууд хамаарах сонсгол хэзээ болох нь хүлээлт үүсгээд буй.

Тэгвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол биш нээлттэй хэлэлцүүлэг явуулах саналыг байнгын хороондоо хүргүүлэхээр болсон байна.