Ариелийг дагаж агаар дээр алхацгаая!

Америкийн Техас мужийн нэгэн сургуулийн хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмжигч охидын нэг Ариель Оливарын агаар дээрх алхалт олны сонирхлыг гойд татаж, сүүлийн хоёр хоногт дэлхий даяар түүний үйлдлийг дууриах хөдөлгөөн өрнөөд байна.

16 настай Ариель Оливар нэг хөлөө үл үзэгдэгч хайрцаг юмуу шат дээр тавьсан юм шиг агаар дээр алхсан нь олны анхаарлыг эрхгүй татсан юм. Түүний агаар дээрх алхалтыг үл үзэгдэгч хайрцаг ч гэж мөн нэрлээд байна.

Ийм содон үйлдэл хийсэн Ариелийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонирхож, бүр Нью-Йоркт тусгай нэвтрүүлэг хүртэл хийхээр урьжээ.

Ариель Оливарын агаар дээрх алхалтыг олон хүн дууриан хийх гэж оролдсоор байна. Ихэнх нь бүтэлгүйтэж байгаа ч зарим нь тун дөхүүлжээ.

 

Сэтгүүлч түүнээс “Энэ алхалтын нууц юу вэ?” гэж асуухад “Нууц гэх зүйл байхгүй. Энэ бол заль биш. Харин ийм алхалт хийхийн тулд үнэхээр үл үзэглэгч хайрцаг байгаа гэж бодож чадахын зэрэгцээ мөн хөлийн тамир, хөдөлгөөний эвсэл бас багагүй хөдөлмөр шаардана” гэжээ.

Та Ариель Оливарыг дагаад үл үзэгдэгч хайрцгийг мэдэрч, агаар дээр алхах гээд үзээрэй.