Засгийн газар 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг УИХ-аар шийдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Зээлийг батлавал макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зарцуулах юм.

32 тэрбум иений зээлийн хүү жилийн 0,8 хувь, урьдчилгаа шимтгэл 0,1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс зургаан жил чөлөөлөгдөхөөр төсөлд тусгажээ.  

 

ЗГХМОНХХ