Эрдэнэс тавантолгойг үр ашигтай болгож, иргэдийн 1072 хувьцааг бодит болгоно

Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагааг нээлттэй, үр ашигтай болгож, иргэдэд олгосон 1072 ширхэг хувьцааг бодит болгон, хоёрдогч зах зээлд арилжаалах боломжыг бий болгох тухай хэлэлцсэн байна. 

Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн борлуулалт, гэрээ хэлэлцээрийг олон нийтэд нээлттэй болгож, хувьцаа эзэмшиж байгаа ард иргэдийн бүртгэлийг тус компанийн данс тайланд бүртгэх юм байна. Энэ хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, дээрх чиг үүргийн дагуу ажиллах юм байна.