371 иргэн ипотекийн зээл авсан

Ипотекийн зээлийн эрэлт өндөр хэвээр байна. Иргэд арилжааны банкуудаас 8%санхүүжилтийн хүүтэй орон сууцны зээл авах хүсэлтэй ч зээлийг зогсоосон гэх дам мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. 

Харин өнгөрөгч 11 сард Монголбанк болон Засгийн газрын санхүүжилтээр 371 иргэнд ипотекийн зээл олгосон байна.

2017 оны 11 дүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгов. Ингэснээр 11 дүгээр сард нийт 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна.

 

Монголбанк