Ц.Даваасүрэнд зөвлөмж өгөв

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд  Авлигатай тэмцэх газраас гаргасан Зөвлөмжийг гардуулан өглөө.

Уг Зөвлөмжид аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад тавих хяналтыг сайжруулах, тусгай зөвшөөрөл олгох, сунгахдаа үндэслэлгүй төлбөр, хураамж авахаар тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, салбарын харьяа төрийн өмчит хувьцаат компаниудын ажилтан, албан хаагчдын цалин, урамшуулалд харьцуулсан судалгааг хийж,  компанийн ашигт ажиллагаа, ажлын үр дүн зэрэг хүчин зүйлсийг харгалзан урамшууллын нэгдсэн жишиг тогтоон мөрдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тусгажээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Зөвлөмжид дурдсан асуудлаар цаашид салбарын хэмжээнд анхааран ажиллахаа илэрхийллээ.