З.Энхболд: ОУВС-гийн зааж өгч байгаа бүхэн зөв биш

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны Улсын Төсвийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэнгүй. Тэгснээр 2018 оны Улсын  Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх нь.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хэлэхдээ  "Манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсвийг 2007 онд баталсан. Үүнээс өмнө дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдалгүй төсөв батлах боломж энэ жил бүрдэж байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч Улсын төсөвт хориг тавьж байгаа. 2012-2016 оны төсвийн орлого зарлагыг нийцүүлж болно. Их үнийн дүнтэй улсын төсвөөс зайлшгүй хийх шаардлагагүй зүйлээ өөр аргаар санхүүжүүлэх хэрэгтэй. Ингээд ОУВС гэсэн зүйл рүү очиж байгаа юм. ОУВС-гийн зааж өгч байгаа бүхэн зөв биш" гэж байсан юм.