Улаанбаатарт -12 хэм хүйтэн

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна. 

2017 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын  нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор,  Завхан голын эх, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Туул голын сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР: 

Аргын тооллын 12 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 25, Тугчин одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.