Өнөөдөр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

Өнөөдөр Улаанбаатар хотод  үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын  нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор,  Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Зурхай:

Аргын тооллын: 2017.12.13. Лхагва гараг

Наран мандах жаргах: 08.33-16.59

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна