Болт: Фергюсон намайг сайн тогловол “Юнайтед”-д авах талаар ярина гэсэн

Домогт Усэйн Болт хөнгөн атлетикчийн замналаа өндөрлүүлж, энэ хавраас хөлбөмбөгч болохоор эхний алхмаа хийх гэж байна. 31 настай ямайк гүйгчийн хурд ойлгомжтойгоос гадна хөлбөмбөгийн ур чадвар ч муугүй гэдгээ харуулсан эр. Тэрбээр эхлээд Германы “Боруссиа Дортмунд”-д шалгуулах гэнэ. Дараа нь үнэнчээр дэмждэг “Манчестер Юнайтед”-даа очихыг хүсч буйгаа өгүүлсэн байна.

“Ирэх гуравдугаар сард би Дортмундын шалгаруулалтад орно. Тэгэхэд л хөлбөмбөгч болж чадах эсэх маань мэдэгдэх байх. Хэрвээ намайг болохоор юм байна гэвэл бэлтгэл хийгээд замналаа эхэлнэ.

Миний мөрөөдөл бол “Манчестер Юнайтед”-д тоглох. Хэрвээ Дортмундынхан намайг дэмжвэл бэлтгэлээ сайн хийнэ. Би Сэр Алекс Фергюсонтой энэ талаар ярилцсан. “Хэрвээ намайг тоглож болохоор байвал клубтэй яриад өгөөрэй” гэж гуйсан. Тэр надад харж байгаад болохоор бол ярьж өгнө гэж амласан” хэмээн Болт өгүүлжээ.

 

Р.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна