ОХУ-ын төрийн 7 өндөр албан тушаалтан сахилгын шийтгэл хүртжээ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад хариуцлага тооцсон мэдээлэл нийтлэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан ТАСС агентлаг 2010 оноос хойшхи хугацаанд сахилгын арга хэмжээ авахуулсан төрийн албан тушаалтнуудын талаар мэдээ бэлтгэжээ.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд төрийн нийт 7 өндөр албан тушаалтан сахилгын шийтгэл хүртжээ. Үүнд нэг шадар сайд, 4 сайд, 4 агентлагийн дарга, 3 дэд сайд, нэг амбан захирагч нар шийтгэгдэж байсан байна.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин 2010 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Байконураас хөөрсөн сансрын пуужинд осол гарч, бутарсан хэсэг нь сансрын тавгийн хамт Номхон далайд унаж живсэнтэй холбогдуулан Холбооны Сансрын агентлагийн дарга Анатолия Перминовт сахилгын шийтгэл оноожээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Майн баярын үеэр зарлиг гаргаж, тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Дмитрий Ливанов, Бүс нутгийн хөгжлийн сайд Олег Говорун, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Максим Тополин нарт сахилгын хариуцлага тооцжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Меведевийн шийдвэрээр 2013 оны 7 дугаар сарын 16-нд Улсын газрын нөөц баялгийн ашиглалтыг нэмэгдүүлэх тухай Ерөнхийлөгч В.Путины өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлээгүй гэх үндэслэлээр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Павло Королёвт шийтгэл оноосон байна.

ОХУ-ын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн шийдвэрээр авлигатай тэмцэх зорилгоор баталсан хязгаарлалтыг зөрчиж, албан үүргээ биелүүлээгүй Соёлын дэд сайд Владимир Аристарховт сахилгын шийтгэл оноожээ.

Эх сурвалж: АТГ

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна