З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг прокурор хянаж байна

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг прокурорт шилжжээ. Түүнийг Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Засгийн газраас  хэрэгжүүлсэн Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг улсад худалдан авахдаа дундаас нь мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байсан. Тэгвэл хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлжээ.

З.Баянсэлэнгийн тухайд хууль бус зүйл хийгээгүй гэсэн байр суурийг илэрхийлдэг. Ямартай ч түүнд холбогдох хэргийг прокурор хянаад, шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх юм.