Хави: Неймарын үеийн дараагаар Мбаппегийн үе эхэлнэ

Хави Эрнандес дэлхийн хөлбөмбөгт ойрын хэдэн жилд хэн гэдэг хөлбөмбөгч ноёрхох талаар бодлоо хэлжээ.

“Месси Роналдогийн эриний дараагаар Неймарын үе эхлэх байх. Энэ үе 3-4 жил үргэлжлэх магадлалтай. Үүний дараагаар Мбаппегийн үе эхэлнэ. Тэр үнэхээр галзуу нөөц чадвартай залуу. Дөнгөж 19 настай хэрнээ мангас л гэсэн үг.

Миний бодлоор бол биеийн бэлтгэлээс авьяас илүү чухал. Мбаппе бол авьяас гэхээсээ биеийн бэлтгэл гайхалтай хөлбөмбөгч. Харин Месси Неймар хоёрын хувьд бол авьяас биеийн хүч хоёр нь тэнцүүхэн.

Ер нь агуу хөлбөмбөгчид биеийн бэлтгэл авьяас хоёрын тэнцүү нэгдэл байдаг. Марадона, Пеле, Роналдо, Месси, Неймар гээд. Мэдээж, Мбаппе авьяастай. Түүнийг би Тьерри Анритай төстэй талтай гэж хардаг” хэмээн Хави өгүүлжээ.

 

Р.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна