Солонгосын Хууль зүйн сайд авлигыг устгахаа амлав

БНСУ-ын өмнөх Засгийн газрын гаргасан алдаа, дутагдлыг засан залруулж, авлигатай тэмцэх чиглэлээр хичээл чармайлт гарган ажиллана гэж тус улсын Хууль зүйн сайд Парк Санг-Ки мэдэгдсэн байна.

Тэрээр шинэ оны мэндчилгээндээ “Шинэ онд бид бүх салбарт авлигатай тэмцэж, амжилт гаргаж, хувьсгалт өөрчлөлт хийнэ” гэжээ. Мун Жае өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Солонгосын Прокурорын газар өмнөх хоёр засгийн газартай холбоотой олон авлигын хэргийг шалгаж эхэлсэн юм байна.

Уг асуудлаар хандан тэр “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлс болон ардчиллын үндсэн хэм хэмжээг хангахад томоохон үүрэг гүйцэтгэж байна” гэж хэлжээ. Мөн “Би төрийн бүх албан хаагчийг авлига, зүй бус үйлдлийн эсрэг хичээл зүтгэл гаргахыг, тухайлбал, саяхан болсон нийгмийн итгэлийг алдуулсан төрийн алба болон санхүүгийн байгууллага дахь хууль бус томилгоотой тэмцэхийг уриалж байна” гэж нэмж хэлсэн байна. Түүнчлэн, Прокурорын болон Цагдаагийн байгууллагын хэргийн харьяалалын асуудлыг шийдвэрлэхэд урагштай ахиц дэвшил ахиц гаргана гэв.

“Прокурорын байгууллагад мөрдөн шалгах ажиллагааг амжилттай явуулах, мөн хүний үндсэн эрхийг хамгаалахад чиглэсэн ажлуудыг явуулах бололцоо нөхцлийг нь хангаж өгнө” гэж дурджээ. Үүнээс гадна улс төрийн гэмт хэрэгтэй холбоотой, хараат бус хороодоос Прокурорын байгууллагад гаргасан, зүй бусаар шийдвэрлэсэн асуудлуудын талаар, тухайлбал, 1960-1980 оны хооронд төрийн байгууллагын гаргасан буруу шийдвэр, гэмгүй хүнийг буруутайд тооцсон хэргүүдийг дахин шалгана гэжээ.