"Алтан бөмбөрцөг-2018"-ын зочид хар хувцас өмсөж, бэлгийн хүчирхийллийн эсрэг нэгдлээ

“Алтан бөмбөрцөг-2018" наадам өнгөрөгч ням гаригт боллоо. Наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн зочид хар өнгийн хувцасаар жигдэрсэн нь анхаарлын төвд байлаа. Энэ нь бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж буйгаа илэрхийлжээ.

Хар өнгөөр жигдэрнэ гэдгийг албан бусаар ярилцаж байсан ч алдартнуудыг бүгд ингэж хувцаслаж ирнэ гэдэгт олон нийт төдийлөн итгээгүй байжээ. Холливүүдийн алдарт продюсер Харви Вайнштейнтэй холбогдсон хэрэг Бэлгийн хүчирхийлэл нийгмийн давхарга бүрд байдаг гэдгийг гэрчилсэн тод жишээ боллоо.

"Алтан бөмбөрцөг-2018" наадмын зочидын дунд хараас өөр өнгийн хувцасаар гоёсон алдартан ч байлаа.  Холливудын Гадаад Хэвлэлийн Холбоо Ерөнхийлөгч Майер Татна улаан өнгийн даашинз өмсөжээ. Тэрээр энэ наадамд ээжийнхээ даашинзаар гоёсон тухайгаа хэлсэн байна. Энэтхэгийн соёлын нэг хэсэг нь баяр ёслолын үеэр баярын өнгө буюу улаан өнгийн хувцас өмсдөг заншилтай байдаг. Тэрээр энэ соёлыг тагасан төдийгүй бэлгийн хүчирхийллийн эсрэг "Time's up" хөдөлгөөний тэмдэгийг энгэртээ зүүсэн байжээ. 

Хар өнгөөс өөр сонголт хийсэн дараагийн одод бол загвар өмсөгч Барбараа Мейер, жүжигчин Бианка Бланко нар байлаа. Барбара Мейер энэ тухайгаа өөрийн твиттер хуудсанд тайлбарлахдаа: "Эмэгтэй хүн бага зэрэг  секси хувцас өмсөх чадвартай байх ёстой. Гэхдээ энэ нь эрчүүд өөрсдийгөө хянаж чадахгүй байгаад буруутай биш" гэжээ. 

Харин жүжигчин Бианка Бланкогийн хувьд өмссөн хувцасныхаа талаар ямар нэг тайлбар хийгээгүй юм. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна