Б.Энхбат: 100 сая төгрөгийн хэргээр шалгагдсан хүн П.Очирбат байсан

 “Хөх Монгол” бүлгэмээс өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдэв. “Хон хэрээд”-ийн гэгддэг Б.Энхбат хэвлэлийн хурал дээр хэлэхдээ  “1998 онд хэвлэгдэн гарсан “Захиалгат аллага” гэх номын дөрөвдүгээр дэвтэр байна. Энэ номын 12-14 нүүрт эдийн засгийн гадаадтай харилцах, хангамжийн газрын яамны сайд Очиртой холбоотой 100 сая төгрөгийн хэргийг тэр үед шалгаж эхэлсэн. Тэр үед энэ сайд гэх хүн П.Очирбат байсан. Гэтэл энэ хүн удахгүй Ерөнхийлөгч болсон. Энэ тухай баримт энэ номд байгаа. Дахиад нэг баримт хэлэхэд, 2007 оны нэгдүгээр сарын 19-ний “Өглөөний сонин”-ы дугаарт “Хөх Монгол” бүлгэм албан ёсоор Хөрөнгийн биржийн захирал Н.Золжаргалыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан. Энэ хоёрыг яагаад ярьж байна гэхээр энэ хүнд хариуцлага тооцоогүйгээс болж П.Очирбат гэх хүний тойрон хүрээлэгч нараар төрөө самруулж байна.

Н.Золжаргал гэх хүнийг дахин төрийн албанд ажиллахгүй болгож өгөөч гэхэд ямар ч арга хэмжээ аваагүйгээс болж монголчууд арван жилийн дараа толгойгоо шааж байна. Энэ Н.Золжаргал гэх хүн Монголбанкийг самарч, ард түмний хэдэн тэрбум төгрөгийг идчихээд сууж байна. Мөн одоогоос арван жилийн өмнө “Хөх монгол” бүлгэм анх Монголын газар нутгийг гадаад иргэдэд тарааж байгаа тухайн баримт дэлгэж байсан. Үүнийг мөн л цэгцлэхгүй байсаар байгаад өнөөдөр Монгол Улс алдагдахад хүрээд байна” гэсэн юм.