Л.Болд: “Эрдэнэт” дээр яг бодитой хариулт өгөх цаг болсон

“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авсан талаар Засгийн газраас мэдэгдсэн. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, арбитрын шүүхэд хандана гэдгээ “Монголын зэс” корпорацийн зүгээс мэдэгдээд байгаа. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Л.Болд энэ асуудлаа байр сууриа илэрхийлэхдээ “Стратегийн орд ард түмний мэдэлд байх ёстой. Яг энэ утгаараа “Эрдэнэт” хувьд очих ямар ч боломж байхгүй. Гадна талдаа дэлхийн өөр улсуудтай хамтарч болно. Гэхдээ Монгол Улс зуун хувь өмчилж байгаа тохиолдолд энэ нь ард түмний л өмч байх ёстой. Төр чиглүүлж, ард түмэн хяналтаа тавиад явах учиртай. Хэдэн тэрбумаар нь урьдчилж гэрээ байгуулаад, мөнгийг нь авчихсан байдаг. Гэтэл үүнийгээ яагаад ил тод мэдээлэхгүй улам бүр нуугаад байгаа юм бэ. Өөрсдөө л энэ бүхний цаана байна гэсэн үг. Үүн дээр эрх баригчдыг хардах 100 хувь үндэслэлтэй. Би ингэж л харж байгаа. Тэгэхээр бид “Эрдэнэт” дээр яг бодитой хариулт өгөх цаг болсон. УИХ нэг тогтоол батлаад, ард түмний толгойг бүтэн жил эргүүлээ. Одоо Засгийн газар дахиад нэг тодорхойгүй шийдвэр гаргачихлаа. Сонгуулийн өмнө дахиад баахан сэгсрэхээр төлөвлөж байна. Ингэж эрх баригчид дураараа загнаж болохгүй” гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна