Өнөөдөр Засгийн газар хралдана

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох, Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай хэлэлцэнэ. Мөн “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршилын тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 21 асуудлыг хэлэлцэх юм байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна