МҮЭХ: Тохиролцоо, хэлэлцээрийн шийдвэр үр дүнд хүрэхгүй байгаа учраас тэмцэнэ

МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, дэмжигчдийн зүгээс энэ сарын 12-нд 12:00-14:00 цагийн хооронд эсэргүүцлийн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэснийг холбооны  Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэвлэлийнхэнд мэдэгдлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлөөс өчигдөр шуурхай шийдвэр гаргасан гэж тодотгов.

Татварын нэмэгдэл, Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн шийдвэр зэрэг дээр МҮЭХ өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 5-наас хойш анхаарал хандуулсан. Засгийн газар ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цагаас МҮЭХ эсэргүүцлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн 2018 оны нэгдүгээр сард хийсэн хэлэлцээрээр энэ асуудлыг Засгийн газар УИХ-ын түвшинд эргэж харж, тодорхой зөв зүйтэй, оновчтой шийдвэр болгож гаргая гэдэг тохиролцоонд бид хүрсэн. Гэвч тохиролцоо, хэлэлцээрийн шийдвэр үр дүнд хүрэхгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулна гэлээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна