Өмгөөлөгч О.Чулуунчимэг: Г.Номуундарь сэтгэцийн хувьд эрүүл

Г.Номуундарь 2017 оны 11 сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан өсвөр насныханы дунд үүссэн хар тамхи түүнийг даган далд хэлбэрээр гарч буй гэмт хэргийн талаар цахим орчинд нээлттэй мэдээлсэн. Тэрээр 2 төрлийн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хийсэн. Түүнийг 2 жилийн өмнө 2 этгээдэд хүчирхийлсэн тухай. Мөн өсвөр насны хүүхдүүд хар тамхи хэрэглэсэн талаар нэр дурьдан хэлсэн юм.  

Энэ мэдээлэлд 30 гаруй өсвөр насны хүүхдүүдийн нэр дурьдагдсан. Түүний энэ үйлдэл нь өөрийн нэр төр, ирээдүй, эцэг эх, гэр бүлээ эрсдэлд оруулсан явдал болсон.

Гэхдээ түүний мэдээлэл үнэн үү? Худал уу? гэдэг нь нийгэмд өнөөг хүртэл хариулт хүлээсэн явдал болсон юм.

Өнөөдөр түүний өмгөөлөгч болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Г.Номуундарийн албан ёсны өмгөөлөлөөр Ц.Баасандоржоор ахлуулсан өмгөөллийн баг ажиллаж байна.

Г.Номуундарийн аав УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг 2017 оны 12 сарын 20-д хуулийн хүрээнд цагдаа болон прокурорын байгууллагад хандаж, шалгуулах хүсэлт тавьжээ.

Гэтэл өмнө нь Г.Номуундарь өөрөө хуулийн аль ч байгууллагад гомдол гаргаагүй байхад цагдаа, прокурорын байгууллагын төлөөлөгчид хуулийн байгууллага мөрдөн шалгаагүй байж хэрэгтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд өмгөөлөгчдийн зүгээс холбогдох байгууллагуудад шалгуулахаар өгсөн байна.

Г.Номуундарийн өмгөөлөгчийн өгч буй мэдээллээр энэ хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс, Улсын мөрдөн байцаах газар гэсэн 2 газар шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа ч ажлын хэсгийн гишүүд хууль зөрчиж байна гэж өмгөөлөгчид үзэж байна. Учир нь хэрэгтэй холобоотой гэрчүүдийг байцаахдаа өмгөөлөгчийг байлцуулаагүй. Өмгөөлөгчдийн зүгээс байцаалт авах үедээ хамт байх хүсэлтээ албан ёсоор бичгээр өгсөн байна.

Г.Номуундарийн мэдээлэлд гарсан нэр бүхий 30 гаруй өсвөр насны хүүхдүүд хар тамхи хэрэглэсэн гэсний дагуу хуулийн байгууллага шалгаж үзэхэд нэр дурьдагдсан хүүхдүүдийн ихэнх нь гадаад байгаа бөгөөд Монгол улсад байгаа заримаас нь сорил авч үзэхэд хэрэглэсэсн нь тогтоогдсон бөгөөд сонирхолын түвшинд хэрэглэсэн гэж мэдүүлжээ. Тиймээс зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

О.Чулуунчимэг өмгөөлөгч: Г.Номуундарийн хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн нэр бүхий гэрчүүд асуугдсан. Бичлэг дээр гарсан цаг хугацаа, тухайн газарт нэр бүхий этгээд байсан гэдэг нь гэрчийн мэдээллээр тогтоогдсон. Гэвч цагдаагийнхан энэ 2 этгээдийг эрэн хайхгүй байна. Гэтэл дээрх 2 этгээд гадаадад байна. Тиймээс цагдаагийн байгууллага дээрх 2 этгээдийг олж, шалгах шаардлагатай байна.

Харин Г.Номуундарь охины хувьд бичлэг цацагдсаны дараагаас сэтгэцийн хувьд эрүүл бус, эмчилгээ хийлгэж байсан гэх мэт хуурамч мэдээлэл зориуудаар тараасан. Өмгөөлөгчийн өгч буй мэдээллээр охин сэтгэцийн хувьд цоо эрүүл болох нь тогтоогдсон. Мөн хар тамхи хэрэглээгүй болох нь шинжилгээгээр тогтоогдсон гэж мэдээллээ.

 

hunnu.mn