Д.Мураттай холбоотой хэвлэлийн бага хурал хойшилжээ

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой анхаарал татсан мэдээллийг Б.Б гэж эмэгтэй хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохдоо төр түмний төлөө зүтгэнэ гэж хэлж ярьсан Д.Мурат үнэн хэрэгтээ сонгуулийн үеэр мөнгө тарааж, сонгогчдын саналыг хууль бусаар булаан авсан гэх асуудалд холбогдож, хуулийн байгууллагаар шалгагдсан гэх мэдээлэл бий. Харин Б.Б гэгч бүсгүйн тухайд Д.Муратын дарамт шахалт дор амаргүй байдалтай байж ирснээ хэлж ярьсан. Чухам ямар асуудлууд байгаа талаар мэдээллийн сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгөөд байгаа юм.

Тэрчлэн уг асуудлаараа албан ёсоор хэвлэлийн бага хурал өнөөдөр хийнэ гэж байсан. Тэгвэл тодорхой шалтгааны улмаас хэвлэлийн хурал хойшилсон гэх мэдээллийг Б.Б бүсгүй хэвлэлийнхэнд өгч байна.