Ханхүү Харригийн сүйт бүсгүй сошиал хаягаа хаахад хүрчээ

Их Британийн ханхүү Харригийн сүйт бүсгүй, Америкийн жүжигчин, загвар өмсөгч Меган Маркл сошиал дахь хаягаа хаажээ.

“Хатагтай Маркл олон жилийн турш олон нийтийн сүлжээнд өөрийг нь дагаж, дэмжиж ирсэн хүмүүст талархлаа илэрхийлсэн. Гэвч сүүлийн үед тэрбээр сошиал хаягаа ашиглахгүй байгаа тул хаахаар шийдсэн” хэмээн Их Британийн Хатан хааны ордоны төлөөлөгч мэдэгджээ.

Меган Маркл инстаграмд 1.9 сая, твиттерт 350 мянга, фэйсбүүкт 800 мянган дагагч, найзтай юм.

Гэвч ирэх тавдугаар сард ханхүү Харритай хуримаа хийж, Их Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүн болох тул олон нийтийн сүлжээнд хувь хүний хувиар мэдээлэл оруулах боломжгүй болсон байна. Хатан хааны гэр бүлийн ахмад настай гишүүд л олон нийтийн сүлжээнд мэдээлэл пиар хариуцсан тусгай мэргэжилтнүүдээр хаягаа хөтлүүлдэг ажээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна